Товч намтар

МАХН-ын Төв хорооны 1976 ны II бүгд хурлаас газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэмжээг нэмэгдүүлэх, атар газар эзэмшин, атрын шинэ аж ахуйнууд байгуулах шийдвэр гарч, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны аравдугаар

сарын 19-ний өдрийн 357 дугаар тогтоолооор 1976 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн Угтаалцайдам сумын нутаг Цээлийн I тасгийг төвийг түшиглүүлэн атрын шинэ аж ахуй байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ  шийдвэрийн дагуу Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1976 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн сум,САА байгуулах түр хороо байгуулснаар Цээл сумын төр захиргааны нэгж байгуулагдсан түүхтэй. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 2-р сарын 18-ны өдрийн 64-р дүгээр зарлигаар Цээл сумыг албан ёсоор байгуулжээ. Анх сумын САА-н даргаар БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Бэгзийн Батчулуун агсан томилогдож, хоёр дахь атрынхаа гараанд залуучуудыг уриалан ирж байсан нь өдгөө түүх болжээ.Залуучууд САА-н тулгын чулууг тулж,үржил шимт хөрсөндөө алтан тариа амуу будаагаа ургуулж, эх орныхоо гурил тэжээлийн сан хөмрөгт 550 гаруй мянган тоннн дээд зэргийн чанартай улаан буудайг нийлүүлсэн амжилтаараа  хөдөлмөрийн баатар болсон Б.Батчулуун улсын ургацын таван удаагийн аварга Монгол Улсын гавьяат механикжуулагч Х.Лхагважав, гавьяат эдийн засагч О.Дашдэндэв, ЗХУ-ын хошой баатар ТС.Мальцевын нэрэмжит шагнатан аймгийн аврага мэргэлжилтэн гавъяат агрономч Д.Дамдинсүрэн, БНМАУ-ын дөрвөн удаагийн аварга Ц.Чулуун , Б.Дамдин, Ч.Лхамсүрэн,хошой аварга Б.Борхүү, Х.Шаалай, Б.Жасрай , Д.Цогтгэрэл, ургацын аварга Б.Базарзад, Б.Гомбодорж, Д.Халиунхүү, Л.Доржпалам, Ч.Пүүжээ, Са.Адъяа, Ч.Очир, Э.Төмөрбаатар, Ж.Пүрвээ, аварга Сэ.Адъяа , П.Цэнд-Аюуш Монгол Улсын аврага тариаланч Х.Батжаргал нарын зэрэг БНМАУ-ын залуу аварга 8,улсын 5 удаагийн аварга хамт олон 1, дөрвөн удаагийн аварга 2, хошой аврага 11,аймгийн аварга хамт олон 4, аймгийн хошой аварга 5, улсын аварга 11,аймгийн аварга 15, Хүнс ХАА-н тэргүүний ажилтан 16, VIII таван жилийн гавшгайч хамт олон 24, гавшгайч 304 төрөн гарсан юм.

Хамгийн сүүлийн амжилтаас дурьдвал 2010 онд манай сум аймгийн хэмжээнд авсан нийт улаан буудайн хэмжээгээрээ тэргүүлж, хадлангийн улсын аварга сум, Шим үр ХХК 2010 оны улсын аварга тариаланч хамт олноор шалгараад байна.  Цээл сум нь өдгөө Төв аймгийн нийт улаан буудайн 1/3-ийг дангаараа тариалж байна

Бичсэн Super User

Нэг цэг

2016 онд ил тод байдлыг хангах ажлын төлөвлөгөө

Төрийн байгууллагуудын хэмжээнд шударга ёс ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын 2016 оны төлөвлөгөөг эндээс үзнэ үү.

Зар мэдээ

Газар эзэмших, ашиглах нээлттэй дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

дуудлаг худалдааны хэлбэр -нээлттэй 

дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар - газрын үнийн 10% дэлгэрэнгүйг 

Тендэр төсөл

гудамж, талбайн гэрэлтүүлэгийн нээлттэй тендерийн зар

ЗДТГ-ын орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумын төв, гудамж хорооллуудад гэрэлтүүлэг суурилуулахаар 19,5 сая төгрөгийн нээлттэй тендер зарлаж байна. Оролцох хүсэлтэй иргэдийн бүлэг ЗДТГ, ЗДОрлогч Б.Төрбаттай уулзна уу. 2017.03.29

Өргөдөл гомдол

ЦЭЭЛ СУМЫН ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

ЦЭЭЛ СУМЫН  ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН

 

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Style Setting

Fonts

Direction