“Найздаа захидал бичээрэй” захидлын уралдаан” ” Сургамжит өгүүллэг” бичих уралдаан боллоо

 Ном хөтөлбөрийн хүрээнд 10-р сарын 24-нд 6-9р ангиудын дунд “Найздаа захидал бичих” уралдаан, 10-11р ангиудын дунд “Сургамжит өгүүллэг” зохион бичих уралдаан амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Дунд ангиудын дунд зохиогдсон “Найздаа захидал бичих” уралдаанд 6а ангийн нийт 23 сурагчаас 19 сурагч, 6б ангийн нийт 22 сурагчаас 21 сурагч, 7а ангийн нийт 39

сурагчаас 20 сурагч, 9а ангийн нийт 27 сурагчаас 20 сурагч, 9б ангийн нийт 25 сурагчаас 9 сурагч тус тус оролцож дунд ангийн сурагчид 64%-тай хамрагдлаа.

 Ахлах ангиудын дунд зохиосон “Сургамжит өгүүллэг бичих” уралдаанд 10а ангийн нийт 34 сурагчаас 32 сурагч, 11а ангийн нийт 21 сурагчаас 17 сурагч, 12а ангийн нийт 22 сурагчаас 5 сурагч тус тус амжилттай оролцож, ахлах ангийн сурагчид  70%-тай хамрагдлаа.

Уг шалгаруулалтад шалгарсан сурагчид нэгдсэн арга хэмжээн дээр багш, сурагчдад өөрийн бичсэн захидал, сургамжит өгүүллэгээ уншиж сонордууллаа. Дунд ангийн “Найздаа захидал бичих” уралдаанд 6а ангиас Б. Батхуяг, М. Хосзаяа, Д. Мөнхзаяа , 6б ангиас С. Нинжжаргал, Д. Уламбаяр, Х. Сарнай, 7а ангиас Т. Рэнцэнханд, Э. Мөнхзул, Д. Минсэл-Орлом, Б. Баяржаргал, 9а ангиас О. Ивээлболд, М. Амарзаяа, 9б ангиас Замбалгарав нар тус тус ангидаа манлайлан захидлын уралдаанд амжилттай оролцлоо.

Ахлах ангийн “Сургамжит өгүүллэг бичих” уралдаанд 10а ангиас Ш. Одгэрэл,      Т.Оюун- Эрдэнэ, 11а ангиас Отгон-Оюун, Цээгээ, Билгүүнболд, Ганжаргал, Буянзаяа, 12а ангиас Б. Цэцэгжин нарын сургамжит өгүүллэг нь шалгарч багш, сурагчдадаа уншиж сонордууллаа.

Уг үйл ажиллагааг зохион байгуулснаар сурагчдын өөртөө итгэх итгэл болон, өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдсэн. Үүнээс дурдвал 6Б ангийн сурагч Д.Уламбаяр захиагаа их хөөрхөн эвлэгхэн, бусдад ойлгомжтой  уншиж, өөрийгөө их сайн илэрхийлж чадаж байсан бол, 10А ангийн сурагч Ш.Одгэрэл өөртөө итгэлтэй, чанга дуугаар сонирхолтой өгүүллэг уншиж зааланд сууж байсан бүх сурагчдын анхаарлыг өөртөө хандуулж чадсан нь их бахархууштай зүйл болсон юм. Үүнээс үзвэл манай сургуулийн сурагчид ном хөтөлбөрийн үйл ажиллагаа болон сургуулийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцсоноор өөрийгөө нээх, хөгжүүлэх чадварт нь ахиц гарч, манай сургуулийн ном хөтөлбөрийн үйл ажиллагаа амжиллтай явагдаж байгааг харуулж байна. 

НОМ ХӨТӨЛБӨРИЙН АЖЛЫН ХЭСЭГ

Бичсэн Super User

Нэг цэг

2016 онд ил тод байдлыг хангах ажлын төлөвлөгөө

Төрийн байгууллагуудын хэмжээнд шударга ёс ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын 2016 оны төлөвлөгөөг эндээс үзнэ үү.

Зар мэдээ

Газар эзэмших, ашиглах нээлттэй дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

дуудлаг худалдааны хэлбэр -нээлттэй 

дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар - газрын үнийн 10% дэлгэрэнгүйг 

Тендэр төсөл

гудамж, талбайн гэрэлтүүлэгийн нээлттэй тендерийн зар

ЗДТГ-ын орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумын төв, гудамж хорооллуудад гэрэлтүүлэг суурилуулахаар 19,5 сая төгрөгийн нээлттэй тендер зарлаж байна. Оролцох хүсэлтэй иргэдийн бүлэг ЗДТГ, ЗДОрлогч Б.Төрбаттай уулзна уу. 2017.03.29

Өргөдөл гомдол

ЦЭЭЛ СУМЫН ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

ЦЭЭЛ СУМЫН  ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН

 

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Style Setting

Fonts

Direction