3 хүртэл насны хүүхдийн хөгжлийн онцлог

Хүний хөгжил нь тасралтгүй өөрчлөгдөн хөгжиж байдаг үйл явц юм.Эрдэмтэн сурган хүмүүжүүлэгчид хүний хөгжлийн суурь үндэс “хүүхэд нас “ гэж үздэг .Учир нь шинэ хүүхдийн тархи нь ойролцоогоор 100 тэрбум эд эсээс бүрдэх бөгөөд тархины эд эс өөрийгөө шинэчилж чаддаггүй байна.Хүний оюуны чадамжийн 90% нь 3 насны эцэст боловсорсон байдаг байна.Өөрөөр хэлбэл хүүхдийн уураг тархины хэмжээ амьдралын эхний 3 жилд 90 %-д хүрч ,үлдсэн 10 % нь 10 нас хүрээд бүрэлддэг байна. Энэ хурдацтай хөгжлийн түвинд хүргэхэд нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчидийн үүрэг хариуцлага өндөр байхыг харуулж байгаа болохоор хүүхдийн хөгжил боловсролын асуудлыг нэн тэргүүнд тавьж өөрчлөлт ,шинэчлэлт хийгдэж байна. Иймд хүүхдийн хөгжлийн талаар хүн бүр мэдэж ,үүрэг хариуцлагаа ухамсарлан монголын ирээдүй болсон хүүхдээ таньж ,мэдэн хөгжүүлэх, цаг үетэйгээ зэрэгцэн хөгжих шаардлага тавигдаж байгаа .Иймд аливаа зүйл багаасаа эхэлж өргөжин хөгждөг болхоор “ бага насны хүүхэд “гэж хэн болох ,хэрхэн хөгжүүлэх тухай нэн тэргүүнд мэдэж байх асуудал юм. “БАГА НАСНЫ ХҮҮХЭД” нь төрөлхийн сониуч зангаараа хүрээлэн буй орчноо таньж мэдэх их хүсэл эрмэлзэлтэй ,аливааг оролдож хийхийг чармайж байдаг ,хүлээж авсан мэдээллээ боловсруулж чаддаг харилцааны явцад зөв ,буруу ,сайхан муухайг ялган салгаж ,бусдын дунд дасан зохицох чадвартай идэвхитэй суралцагч. Мөн“Бага насны хүүхдийн хөгжил “ хэмээх ойлголтыг нь“ Хүрээлэн буй орчны нөлөөгөөр хүүхдийн бие организмд явагддаг биологийн үйл явцын үр дүнд хүүхдийн бие махбод,эрүүл мэнд ,танин мэдэхүй нийгэмшихүй, зан төлөвт гарах дэвших хандлагатай чанарын өөрчлөлт ”- гэж үздэг . Хүүхдийг хөгжүүлэхэд бага насны хүүхдийн хөгжлийн стандарт , СӨБ-ын баримтлах бодлого,үндэсний хөтөлбөрүүдийн чиглэлийг баримтлан үр дүнтэй хэрэгжүүлж , СӨН- хүүхдийн онцлог, хэрэгцээ сонирхол ,орон нутгийн онцлогт тохирсон хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан хүүхэд бүрийг хөгжүүлэхэд , нас насны онцлогийг мэдэж хүүхдийн хувийн онцлогт тохируулан ажиллах уялдаа холбоо зайлшгүй шаардагдаж байдаг.

3 хүртэл насны хүүхдийн хөгжлийн онцлог

Дунджаар жилд 7-8 см өсч 94 см өндөртэй ,14 кгорчим жинтэй болж хүүхдийн хөдөлгөөн ихсэж аюултай зүйлд хүрч гэмтэх магадлалтай байдаг.

vХүүхдийн хоол боловсруулах эрхтэн боловсронгуй болж ,зажлах чадвар сайжирдаг.
vбие бялдар бэхжиж ,оюун ухаан ,хувийн зан чанар нь бүрэлдэн тогтож юмыг ойлгох болон бие даах чадвар сайжирдаг үе. Хүүхэд байгаа бүхий зүйлийг сонирхохын зэрэгцээ учир шалтгааныг нь олох гэж эрмэлзэж эхэлнэ.
vХүүхэд авиаг хүртэж сонсоод төсөөлүүлэн дуудна. Хүртсэн зүйлээ үг яриа ,нүүрний хувирал хөдөлгөөнөөр илэрхийлнэ.Насанд хүрэгчдийн хэлсэн үгийг сонсоод давтаж хэлэх чадвартай болсон байна.
vЯмар нэгэн үйл ажиллагаанд оролцохдоо “БИ БИ ” “НАМАЙГ НАМАЙГ ” гэж өөрийгөө харуулахыг хичээж бүгдийг өөрөө хийхийг эрмэлзэнэ .
vЯагаад ,юуг хийхийг гэх мэт асуух үгээр эхэлсэн асуулт тавьж үг яриа үйлдэл нь харьцангуй ухамсартай болно.
vЗурагтай номыг сонирхон хараад үсэг ,зургийг ялгана.Энэ юу вэ? Юу хийж байна вэ? Гэсэн асуултыг тавина.
vТоглох явцдаа бичиж байгаа дүр үзүүлэн зураасаар сараачин зураг зурах дуртай болно.Өөрийн зурсан зурагтаа нэр өгнө.
vБусад хүүхэдтэй тоглох дуртай ч,тоглоомоо хуваалцаж суралцаагүй байна.Үеийн хүүхдүүдтэй хамтдаа тоглож ,наадах сонирхолтой болж эхэлдпэг ч тоглоом эд  зүйлээ хуваалцах нь бэрх хэвээр байна.
vГэр бүлийн дотрох эерэг ба сөрөг харилцааг мэдэрнэ.
Бичсэн Super User

Нэг цэг

2016 онд ил тод байдлыг хангах ажлын төлөвлөгөө

Төрийн байгууллагуудын хэмжээнд шударга ёс ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын 2016 оны төлөвлөгөөг эндээс үзнэ үү.

Зар мэдээ

Газар эзэмших, ашиглах нээлттэй дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

дуудлаг худалдааны хэлбэр -нээлттэй 

дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар - газрын үнийн 10% дэлгэрэнгүйг 

Тендэр төсөл

гудамж, талбайн гэрэлтүүлэгийн нээлттэй тендерийн зар

ЗДТГ-ын орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумын төв, гудамж хорооллуудад гэрэлтүүлэг суурилуулахаар 19,5 сая төгрөгийн нээлттэй тендер зарлаж байна. Оролцох хүсэлтэй иргэдийн бүлэг ЗДТГ, ЗДОрлогч Б.Төрбаттай уулзна уу. 2017.03.29

Өргөдөл гомдол

ЦЭЭЛ СУМЫН ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

ЦЭЭЛ СУМЫН  ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН

 

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Style Setting

Fonts

Direction