ТӨВ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАДЛАНГИЙН ГАЗАР ЭЗЭМШИЛТ АШИГЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

          Энэхүү журам нь “Газрын тухай шинэчлэн найруулагдсан хууль” , “Татварын хууль” , “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” , “Газрын төлбөрийн тухай хууль” тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэр захирамжийг үндэслэл болгон хадлангийн газрын эзэмшилт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг орон нутагт зохицуулах зорилготой.

         Газрын тухай хуулийн 53.1-д зааснаар сумын Засаг дарга мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана.

 

         Газрын тухай хуулийн 53.5-д ззаснаар буюу Сумын ИТХ-н шийдвэрийг үндэслэн Хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэрэг өөрийн хүч хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно.

         Ашиглалтын Хадлангийн талбайд жил бүрийн 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн 10-р сарын 20 хүртэл мал бэлчээхийг хориглоно

        Иргэн,аж ахуй нэгж, байгууллага хадлангийн талбай эзэмших, ашиглах хүсэлт гаргасны дагуу газар олголтыг шийдвэрлэнэ.

       Тухайн жилд ашиглах, эзэмших талбайн  байршил, түүнийг хуваарилах хэмжээг тогтоож , иргэд , хоршоо,бүлгүүдэд эрэмбээр олгох ажлыг  сумын ИТХ-ын хуралдаанаас  томилогдсон ажлын хэсэг зохион байгуулж  Засаг даргын  захирамжаар баталгаажуулна.

       Хадлангийн талбайг ашиглуулах, эзэмшүүлэхдээ холбогдох хууль тогтоомж, ИТХ-н шийдвэрээр энэ журмыг хэрэгжүүлнэ..  Хадлангийн талбайн хуваарилалтыг сумын ИТХ-ын хуралдаанаар  баталсан журмын дагуу Сумын Засаг дарга хариуцан зохион байгуулж шийдвэрлэнэ. .

 

Хоёр: Хадлангийн газрыг эзэмших, ашиглах, хамгаалах талаар:

 

2.1. Энэхүү журмын дагуу хадлангийн талбайг иргэд, нөхөрлөл, хоршоонд нэгдэж хуулийн дагуу нөхөн сэргээлт хийн хашиж хамгаалалтанд авсан тохиолдолд  сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлж ашиглуулна.

2.2. Кадастрын  зурагт орсон хадлангийн талбайд  өвөлжөө, хаваржаа бариулахгүй, өвөлжөөний газар олгохгүй.

2.3. Хэрэв бэлчээрийн зохих ургацтай хэсгийг хадланд шилжүүлэн эзэмшүүлж байгаа тохиолдолд өвөлжөөнд 1,5км-ийн радиусын дотогш ойртож хадахгүй байх. /Газрын тухай хуулийн 53,2/

2.4. Иргэн, ААН, байгууллагад эзэмшүүлэх хадлангийн газрын хэмжээ 50-150 га хүртэл байна.

2.5. Иргэдэд эзэмшүүлж, ашиглуулах  хадлангийн газрын хэмжээг техникийн хүчин чадалд тохируулж газрыг хуваарилна.

I  зэрэглэл: Хадлангийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй /том хадуур, жижиг хадуур,тармуур, хаман боогч/ 10-аас дээш жил  хадлан хадсан иргэд, хоршоо, бүлэг.

II зэрэглэл:  Том трактор  нэг, бага оврын трактор нэг, хаман боогч той 5-10  жил  хадлан хадсан иргэд, хоршоо, бүлэг

III зэрэглэл:  Бага оврын трактор нэг, хаман боогч байхгүй. 3-5  жил хадлан хадсан иргэд, хоршоо, бүлэг.

IY  зэрэглэл:  Шинээр хадлан бэлтгэх гэж байгаа иргэд, хорошоо

Y зэрэглэл: Улс, аймгийн шийдвэртэй нөөцийн өвс бэлтгэх даалгавартай иргэд, ААН, хоршоо, байгууллага.

2.6. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ашиглах, эзэмших өргөдөл хүсэлтээ хуулинд заасны дагуу гаргаж сумын Засаг даргаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулж, гэрчилгээ авснаар хүчин төгөлдөр болно.

2.7. Малчид өөрийн малын өвсийг өвөлжөөний орчмоос орлого олох зорилго агуулахгүйгээр  задгайгаар хадаж бэлтгэж болно.

2.8. Хадлангийн талбайн газрын төлбөрийг 1га тутмаас ...... төгрөг байхаар тооцож орон нутгийн орлогод  оруулна. Хадлангийн газрын жишиг татвар 40000 төгрөг/100 га-д жишсэн / байхаар тооцож татварын орлогын дансанд төвлөрүүлнэ.

2.9. Орон нутгийн иргэд аж ахуйн нэгж, байгууллага бизнесийн зорилгоор хадлан бэлтгэх нөхцөлд Засаг даргатай гэрээ байгуулан 1га тутамд 756 төгрөгийг хадлангийн газар ашигласны төлбөрийг Орон нутгийн хөгжлийн  санд гэрээнд заасан хувь хэмжээгээр оруулж тухайн албадтай тооцоо хийнэ.

2.10. Сумын хэмжээнд хадлангийн талбайг эзэмшүүлж, ашиглуулахаар олгосон газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн жилийн газрын төлбөр, татварыг хугацаанд нь төлөөгүй, зориулалт бусаар ашигласан, бусдад зөвшөөрөлгүйгээр ашиглуулсан, ургамлын бүтэц байдлыг доройтуулсан, гэрээгүй эзэмшсэн болон хэтрүүлэн ашигласан, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тохиолдолд тухайн хадлангийн газрыг эзэмших эрхийг нь хүчингүй болгосныг зарлан бусдад энэ журмын дагуу дахин хувиарлаж эзэмшүүлж, ашиглуулна.

2.11. Хадлангийн талбайг өнжөөж, сэлгэсэн, өөрийн хөрөнгөөр олон наст таримал тарьсан, бордож сайжруулсан, хашиж хамгаалсан иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагад тухайн хадлангийн талбайг нь давуу эрхээр эзэмшүүлж, ашиглуулна.

 

Гурав: Хадлангийн талбайн байршил, тэдгээрийн үндсэн үзүүлэлт:

 

Хуваарилалт хийж ашиглуулах хадлангийн талбайд Ац уулын орчим, Борхужир Сонгинот поль, Их хустай, Дугуй мод, Нүдэнгийн давааны хяр, Дунд буга, Сүүл буга7, 8-р бригад, Хоньчийн нуруу, Садрах, Золби, Ширээ, Ёл ширээ, Хазаарлах, Аадгайн давааны баруун, зүүн суга, Сүүж, Мануулт зэрэг газрыг  хамруулан олгож болно. .

 

Дөрөв. Хадлангийн талбайн хуваарилалт хийх:

 

4.1.  Хадлангийн талбайгаа усжуулахаар худаг, усан сан хөвийг өөрийн хөрөнгөөр бий болгосон, орон нутгийн нөхцөл нөөц боломжинд тулгуурлан цас, борооны ус хуримтлуулан усалсан, түүнчлэн ургамлын ургац нь доройтсон, хөрсний элэгдэл эвдрэлд орж  цөлжих хандлагатай газрыг сайжруулан хадлангийн талбай шинээр бий болгосон сумын үндсэн харъяат  иргэн, аж ахуйн нэгжид давуу эрхээр хадлангийн газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд  нийцүүлэн ажлын хэсэг, Сумын Засаг даргатай хамтран  шийдвэрлэнэ.

4.2.  3 ба түүнээс дээш жил хадлангийн талбай дээр тогтвортой үйлдвэрлэл явуулж байсан иргэн, ААН-д  талбай хуваарилахдаа энэ журмын 2.4, 2,6 дах заалтыг баримтлана.Сэлгээгүй хадсан тохиолдолд эхний удаа эзэмшүүлсэн талбайн 50%-г хураана.

4.3.  Хадлангийн талбайн хуваарилалтыг дараахь үе шаттайгаар хийнэ.

1.      Бэлтгэл ажлын

2.      Талбайн буюу хээрийн судалгаа хэмжилт

3.      Материал боловсруулалт

4.4.1. Бэлтгэл ажлын үе шатанд тухайн хадлангийн газар хийгдсэн хөрс, ургамал, газар ашиглалт, гадаргын төлөв байдлын онцлогтой холбогдох судалгаа, бүртгэлийн материал бүрдүүлэх,

4.4.2.. Талбайн буюу хээрийн судалгаа, хэмжилтийн үе шатанд хуваарилалт хийх нэгж талбаруудын байршлыг тогтоох, хэмжилт бичиглэл хийх, ажлын зураг бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

4.4.3.  Материал боловсруулалтын үе шатанд хээрийн судалгаа, хэмжилтийн үр дүнг нэгтгэн хадлангийн талбайн ашиглагч иргэдтэй гэрээ хийнэ.

 

Тав. Хадлангийн эзэмшилийн талбайн дахин хуваарилалт хийхэд баримтлах зарчим:

5.1.Хадлангийн талбайг хуваарилахдаа:

a)      Ерөнхий үзүүлэлтийг баримтлан өмнөх хуваарилалтаас газаргүй үлдсэнийг харгалзан үзэх

b)      Иргэн, ААН, байгууллагын хүсэлд аль болох нийцүүлэх

c)      МАА-г эрсдэлд оруулахгүй байх зарчмыг баримтлана.

d)      Эцсийн шийдвэрийг ажлын хэсэг, Засаг даргатай хамтран  гаргана

 

Зургаа. Хадлангийн талбайн эзэмшил, ашиглалтын гэрээ байгуулах:

 

6.1. Хадлангийн талбай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ нь эзэмшигч, ашиглагчийн эрхийг төрөөс баталгаажуулсан баримт бичиг болно.

6.2. Хүчин төгөлдөр гэрчилгээгүй, гэрээ байгуулаагүй этгээдэд хадлангийн талбайг ашиглуулж, эзэмшүүлэхгүй.

6.3. Өргөдөл хүлээн авах, нягтлан хянах, гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг Засаг даргын шийдвэрээр сумын газрын даамал эрхлэн гүйцэтгэнэ.

6.4. Тухайн жилийн хадлангийн талбайн төлбөрийг төлсөн,  урд онуудын хадлангийн төлбөрийг барагдуулж хэмжилт хийлгэсний дараа хадлангийн газар эзэмшигч, ашиглагчтай гэрээ байгуулж гэрчилгээ олгоно.

6.5.  Газар эзэмших,  ашиглах  хугацаа:  08 -р сарын 15-ны өдрөөс эхлэн тухайн оны  10-р сарын 01-нийг  хүртэл байна.

Долоо. Хадлангийн талбайн эзэмшилт, ашиглалт, хамгаалалтанд хяналт тавих:

 

7.1. Хадлангийн талбайн ойролцоо мал бүхий айл өрх буулгахгүй байхаар сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг тус сумын иргэн, аж ахуйн нэгж заавал биелүүлнэ.

7.2. Хадлангийн талбайг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу хадлангийн талбай эзэмшигч, ашиглагч нь эзэмшилт, ашиглалтанд авсан талбайгаа сэлгээгээр эргэлтэнд оруулан элэгдэл эвдрэлээс сэргийлэх хог ургамалаас хамгаалах олон нас ургамал тарих, орон нутгийн болон эрдэс бордоогоор бордох үүрэг хүлээнэ.  

 

Найм. Хүлээлгэх хариуцлага:

 

8.1. Энэхүү  журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг зөрчлийн байдлаас шалтгаалж  байгууллагад холбогдох хууль, журмын дагуу  зохих хариуцлага тооцуулна.

 

Ес. Хадлангийн талбайн хуваарилалтын санхүүжилт:

 

9.1. Хадлангийн талбайн хуваарилах гэрээ байгуулахтай холбогдон гаргах зардлыг дараах эх үүсвэрээс  санхүүжүүлнэ.

a)      Ажлын хэсгийн бичиг хэрэг, шатахууны зардлыг ОНХСангаас санхүүжүүлнэ.

b)      Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтээр хийгдэх хадлангийн газар хуваарилах, хэмжилт хийх  холбогдон гарах зардлыг хадлангийн талбай эзэмшигч, ашиглагч өөрөө хариуцна. .

Арав. Маргааныг шийдвэрлэх:

10.1. Хадлангийн талбай  ашиглах болон  хадланч, малчдын хооронд гарсан аливаа маргааныг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж зохицуулна. Тохиролцоонд  эс хүрвэл ажлын хэсгийн саналыг үндэслэн сумын Засаг дарга  шийдвэрлэнэ.

Ø  Хашиж бордсон тохиолдолд тухайн жил бүх төрлийн татвар, хураамжийг  бүрэн  буюу тодорхой хэмжээгээр чөлөөлөх,  хөнгөлөлтийг үзүүлнэ.  

Ø  Зөвшөөрөлгүй хадлан  хадсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлагыг хүлээлгэнэ.

Ø  2-оос дээш жил  ашиглаагүй бол эзэмших, ашиглах гэрээг цуцалж тухайн газрыг хураан авна.

Ø  Хадлангийн талбай эзэмшиж байгаа иргэн, хоршоо ААН цаашид эзэмших боломжгүй бол өргөдлийн дараалалын дагуу орон нутгийн иргэдэд эзэмшүүлнэ. (нас барсан, шилжсэн г.м)

 

 

 

 

 

___________ о О о  ___________

Бичсэн Super User

Нэг цэг

2016 онд ил тод байдлыг хангах ажлын төлөвлөгөө

Төрийн байгууллагуудын хэмжээнд шударга ёс ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын 2016 оны төлөвлөгөөг эндээс үзнэ үү.

Зар мэдээ

Газар эзэмших, ашиглах нээлттэй дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

дуудлаг худалдааны хэлбэр -нээлттэй 

дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар - газрын үнийн 10% дэлгэрэнгүйг 

Тендэр төсөл

гудамж, талбайн гэрэлтүүлэгийн нээлттэй тендерийн зар

ЗДТГ-ын орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумын төв, гудамж хорооллуудад гэрэлтүүлэг суурилуулахаар 19,5 сая төгрөгийн нээлттэй тендер зарлаж байна. Оролцох хүсэлтэй иргэдийн бүлэг ЗДТГ, ЗДОрлогч Б.Төрбаттай уулзна уу. 2017.03.29

Өргөдөл гомдол

ЦЭЭЛ СУМЫН ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

ЦЭЭЛ СУМЫН  ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН

 

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Style Setting

Fonts

Direction