Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох тухай

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

                                                                                          

2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр                 Дугаар 01                    Улаанбаатар хот

 

ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь  хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-ын 4.4-дэх хэсгийн “Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо 400 га хүртэл, 1000 га-аас дээш газарт энэхүү аргачлалын “Дөрөв”-ийн 1-3-т заасны дагуу, 500-700га газарт “Дөрөв”-ийн 1-3-т заасны дагуу бодсон үнийн дүнгийн 80%-д, 800-1000 га газарт 60%-д тус тус тооцно.” гэснийг “Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо      0-500 га хүртэл болон 1001 га-аас дээш газарт энэхүү аргачлалын 4.1-4.3-т заасны дагуу, 501-800 га хүртэл газарт 4.1-4.3-т заасны дагуу бодсон үнийн дүнгийн 80%-д, 801-1000 га хүртэл газарт 60%-д тус тус бодож, тооцно.” гэж өөрчилсүгэй.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газарт үүрэг болгосугай.

                             

САЙД                               З.БАЯНСЭЛЭНГЭ

 

 

Бичсэн Super User

Нэг цэг

2016 онд ил тод байдлыг хангах ажлын төлөвлөгөө

Төрийн байгууллагуудын хэмжээнд шударга ёс ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын 2016 оны төлөвлөгөөг эндээс үзнэ үү.

Зар мэдээ

Газар эзэмших, ашиглах нээлттэй дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

дуудлаг худалдааны хэлбэр -нээлттэй 

дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар - газрын үнийн 10% дэлгэрэнгүйг 

Тендэр төсөл

гудамж, талбайн гэрэлтүүлэгийн нээлттэй тендерийн зар

ЗДТГ-ын орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумын төв, гудамж хорооллуудад гэрэлтүүлэг суурилуулахаар 19,5 сая төгрөгийн нээлттэй тендер зарлаж байна. Оролцох хүсэлтэй иргэдийн бүлэг ЗДТГ, ЗДОрлогч Б.Төрбаттай уулзна уу. 2017.03.29

Өргөдөл гомдол

ЦЭЭЛ СУМЫН ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

ЦЭЭЛ СУМЫН  ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН

 

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Style Setting

Fonts

Direction