Төл малын вакцинжуулалт хийлээ

Сумын Засаг даргын 119 тоот захирамжийн дагуу Төгс дарь ганга мал эмнэлэгийн малын эмч Төгсжаргал, Түмэн ажнай мал эмнэлэгийн малын эмч Л.Мягмарсүрэн нар мал эрүүлжүүлэх ажлаар 5 багийн 32120 богийн төл, 2100 тугалд бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт, 1800 тугалд ээмэгжүүлэлтийн ажил хийлээ. Энэ ажилд МЭҮТасгийн дарга М.Ханд, мал зүйч Ц.Гонгоржав нар хяналт шалгалт тавьж ажиллав.

 

"Гурван Ц" болзолт уралдаан зарлагдлаа

Зорилго:

МУ-ын хамтарсан ЗГ-аас хэрэгжүүлж буй “Шууд ардчилалд иргэдийн оролцоо” уриаг дэмжих, төрөлх аймаг байгуулагдсны 90 жилийн ойг угтсан бүтээлч ажил, сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүн амын ахуйн соёлын түвшинг дээшлүүлэхэд сум, баг, өрх, гэр бүл, иргэдийн оролцоо идэвх санаачилгыг дэмжих,

Дэлгэрэнгүй...

Хатуу өвлийг өнөтэй давцгаая тоглолт боллоо

Залуу төрийн албан хаагчдын санаачилсан "Хатуу өвлийг өнөтэй давцгаая"  уриан дор өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа малчид мал бүхий иргэддээ туслах хандивын тоглолтыг Засаг дарга, түүний тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион явууллаа. Энэ арга хэмжээнд шинэ залуу 30 гаруй авъяастнууд авъяас билгээ сонирхуулж 150 гаруй иргэд оролцож

Дэлгэрэнгүй...

Монголын уламжлалт бий биелгээ сургалт боллоо

Аймаг байгуулагдсны 90-н жилийн ой, монголын уламжлалт язгуур урлагийг хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн БСГазар, Цээл сумын соёлын төв хамтран хойд бүсийн 11 сумын бүжгийн багш нарт “ Монголын уламжлалт бий биелгээ” сэдэвт сургалтыг 3 хоногийн хугацаатай зохион байгууллаа. Сургалтанд  9 сумын бүжгийн багш нар

Дэлгэрэнгүй...

"Хатуу өвлийг өнөтэй давцгаая" уриалга

 Монгол орны дийлэнх нутаг тэр тусмаа Цээл сайхан нутагт маань 2012-2013 онд шилжих энэ өвөл хүйтэрч зудын байдалтай боллоо. Цас хунгарлан хатуурснаас мал бэлчээрлэхэд хүндрэл учирч малчдын маань хүч хүрэхгүй, эхнээсээ малаа нядлах хүрээд байгаа тул дэм дэмэндээ байдаг Монгол сайхан уламжлалаа бодож малчид, мал бүхий иргэддээ туслах зорилгоор иргэд, албан хаагчид, залуучууд, оюутнууддаа дараах ажлуудыг зохиох уриалга гаргаж байна.

 1.      Малчин, мал бүхий иргэдэд туслах хандивын хайрцагийг төрийн байгууллагууд, ААН-үүдээр аялуулах, тусламжийн эд материал цуглуулах аян өрнүүлэх.

 

2.      Нэг өдөрч гэлээ малчид, мал бүхий иргэд, хүн бүл муутай хөгшин настан, айл өрхөд туслах хөдөлгөөн өрнүүлэх /бэлчээр рүү зам гаргах, цас цэвэрлэх, түлээ модыг нь хагалах/

 3.      Эрүүл мэнд, соёл боловсрол, худалдаа, төрийн үйлчилгээг малчны хотонд үзүүлэх

 4.      Удахгүй мал төллөлтийн үе эхлэх гэж байгаатай холбогдуулан хуучин хувцас эдлэлээ цуглуулж элгэвч нэмнээ оёх ажил зохион байгуулах, үүнд нийтээрээ сайн дураараа идэвхи санаачлагатай оролцох

 

Эдгээр тусламжийг хүртэх малчин, мал бүхий иргэн, хөгшин настан, хүн бүл муутай айл өрх нь таны, миний аав, ээж, ах, эгч, хамаатан садан, найз нөхөд байгаа тул нийт Цээлчүүд маань айл хөршийн, аав, ээжийн, ах дүүгийн, анд нөхдийн сэтгэлээр дэмжин туслаж бидний уриалгад  сэтгэл зүрхээрээ нэгдэн ажиллана гэдэгт итгэж байна.

 

 

 

 

 

ЗАЛУУ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН  ӨӨРӨӨ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 

 

2013.01.14

 

Нэг цэг

2016 онд ил тод байдлыг хангах ажлын төлөвлөгөө

Төрийн байгууллагуудын хэмжээнд шударга ёс ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын 2016 оны төлөвлөгөөг эндээс үзнэ үү.

Зар мэдээ

Газар эзэмших, ашиглах нээлттэй дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

дуудлаг худалдааны хэлбэр -нээлттэй 

дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар - газрын үнийн 10% дэлгэрэнгүйг 

Тендэр төсөл

гудамж, талбайн гэрэлтүүлэгийн нээлттэй тендерийн зар

ЗДТГ-ын орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумын төв, гудамж хорооллуудад гэрэлтүүлэг суурилуулахаар 19,5 сая төгрөгийн нээлттэй тендер зарлаж байна. Оролцох хүсэлтэй иргэдийн бүлэг ЗДТГ, ЗДОрлогч Б.Төрбаттай уулзна уу. 2017.03.29

Өргөдөл гомдол

ЦЭЭЛ СУМЫН ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

ЦЭЭЛ СУМЫН  ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН

 

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Style Setting

Fonts

Direction