"Хэрээ"

Нэгэн хэрээ өдөржин юу ч хийлгүй модон дээр сууж өнжив. Тэр модны доогуур бяцхан туулай өнгөрч яваад “Хэрээ, хэрээ би чам шиг бүх л өдөржин юу ч хийлгүй зүв зүгээр сууж болох уу?” гэхэд хэрээ “Мэдээж бололгүй яахав, асуух хэрэг ч байхгүй зүгээр л суугаад бай.” гэв.
Ингээд туулай хэрээний сууж байгаа модны доор тухалж аваад зүв зүгээр сууж гарч дээ. Гэтэл тэр хавиар тэнэж явсан үнэг, туулайг огт хөдөлгөөнгүй зүв зүгээр л сууж байхыг хараад ганцхан үсрээд л идчихэв гэнэ. Хөөрхий туулай өдөржин зүв зүгээр сууж байгаад үнэгний аманд оржээ. Харин хэрээ энэ бүхнийг хараад зүгээр л суусаар л...
Бодомж : Хэрвээ та юу ч хийлгүй зүв зүгээр суухыг хүсч байвал хамгийн өндөрт, хамгийн дээр суудалд суух хэрэгтэй. Оргилд хүрсэн хойноо л та зүгээр сууж болно.
"Амжилттай хүн гэдэг нь бусдын өөрлүү нь шидсэн тоосгоор үйлдвэрийнхээ суурийг бариж чаддаг хүнийг хэлнэ."
Танд, таны ажилд, амьдралд АМЖИЛТ хүсье.
 

Хайр дуусахад

Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт нь нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоер бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөөэрэг рүү буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгрүүлжээ.
Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа
- Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан:
- Чи минь энэ хэвэрээ л байгаaрай. Өнөөдөр голоор битгий гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггүй байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад …

Эцэг

Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ. 

Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар “Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь “үгүй” гэж хариулахад “Май энэ 10$-г ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай өнөөдөр их хүнд өдөр байлаа.” гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ?” Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ

Ээжтэйгээ болзсон нь

Би гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс гадна тасралтгүй үргэлжлэх ажилдаа дарагдан, ээжийндээ алдаг оногхон л очдог байсан юм. Би ээжийгээ болзоонд урин утасдахад ээж минь ч дуртайяа зөвшөөрсөн билээ. Зөвхөн ээж бид хоёр…
Баасан гарагийн орой би ажлаа тараад төрсөн гэрийнхээ гадаа очвол ээж тэр нэгэн жил аавын авч өгсөн даашинзыг өмсч, үсээ ороогоод хэрэндээ л гоёчихсон үүдэн дээрээ намайг хүлээж байв. Ээж
 “Би найзууддаа хүүтэйгээ болзоонд явах гэж байгаа гэж хэлсэн. Тэд нар ч гайхаж байгаа даа” гэж инээсээр машинд суув.
Бид  тансаг биш хэрнээ тохь тух сайтай нэгэн ресторанд хоол идэнгээ олон сайхан дурсамж ярьж оройг өнгөрүүлсэн. Харин болзоо өндөрлөхөд ээж маань намайг дараагийн болзоонд урьсан юм.

Хэдэн өдрийн дараа ээж минь зүрхний шигдээсээр өөд болж, би ээжгүйгээр энэ хорвоог туулах хүнд зовлонд унасан. Ээжийн минь урьсан болзоо хэзээ ч болохгүй гэдгийг бодохоор л нүдэнд нулимс хурна. Үүнээс хойш хэдэн өдрийн дараа надад дугтуйнд хийсэн рестораны урилгатай ээжийн минь захидал ирсэн. Захидалд “Би оройн хоолны захиалга өгөөд үнийг нь урьдчилаад төлчихсөн байгаа. Эхнэртэйгээ болзоорой. Хүүтэйгээ болзсон болзоо надад ямар сайхан байсныг хэн ч төсөөлөхгүй. Би чамд хайртай хүү минь.” гэсэн байв.

Энэ мөчид  “Би ч гэсэн тандаа хайртай” гэж хэлмээр байсан ч даанч ээж минь нэгэнт миний хажууд байхгүй болсон байсан юм. Та яг одоо ээжийнхээ дэргэд байвал “БИ ТАНД ХАЙРТАЙ ЭЭЖЭЭ” гэж сэтгэл дүүрэн хэлээрэй. Учир нь энэ үгийг хэлэхэд оройтсон үе ирдэг юм шүү. Би үүнээс хойш үргэлж гэр бүлдээ цаг гаргаж байх болно.

Хадаас /өгүүллэг/

Батдорж 20 нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэг өдөр аав нь түүнд:

- Чи хэн нэгнийг гомдоож ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ ханад хадаас хадаж байгаарай гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрёөөр нэг л өдөр нэг ч хадаас хадагдаагүй байв. Тэгээд Батдорж аавдаа "За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадаагүй. Би засарч сайн хүн болсон байгаа биз дээ" гэхэд аав нь: 

-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж сайн үйл хийх бүртээ хадсан хадаасаа сугалж авч байгаарай гэв. 

Тэгээд өдөр хоног өнгөрөх тусам ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас үлдсэнгүй аж. Үүнийг хараад Батдорж "Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би сайн үйлстэн болсон байгаа биз" гэж аавдаа хэлэхэд эцэг нь "Тийм ээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хадаасны ор үлдсэн байна" гэж хэлэжээ. 

Энэ түүхийн гол утга санаа нь "Муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч гэсэн хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү гэсэн агуулгатай юм. 

/Сургамжит өгүүллэгүүд-1/

Бусад мэдээллүүд...

Нэг цэг

2016 онд ил тод байдлыг хангах ажлын төлөвлөгөө

Төрийн байгууллагуудын хэмжээнд шударга ёс ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын 2016 оны төлөвлөгөөг эндээс үзнэ үү.

Зар мэдээ

Газар эзэмших, ашиглах нээлттэй дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

дуудлаг худалдааны хэлбэр -нээлттэй 

дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар - газрын үнийн 10% дэлгэрэнгүйг 

Тендэр төсөл

гудамж, талбайн гэрэлтүүлэгийн нээлттэй тендерийн зар

ЗДТГ-ын орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумын төв, гудамж хорооллуудад гэрэлтүүлэг суурилуулахаар 19,5 сая төгрөгийн нээлттэй тендер зарлаж байна. Оролцох хүсэлтэй иргэдийн бүлэг ЗДТГ, ЗДОрлогч Б.Төрбаттай уулзна уу. 2017.03.29

Өргөдөл гомдол

ЦЭЭЛ СУМЫН ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

ЦЭЭЛ СУМЫН  ЗДТГ-Т 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРСЭН

 

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Style Setting

Fonts

Direction