• 88676707
  • tseel_sum@yahoo.com
10 сарын Цаг агаарын мэдээ

Агаарын температур: 10 дугаар сард агаарын дундаж темперaтур нутгийн баруун хойд хэсгийн нутгаар ОЖД-аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. I арав хоногийн дунд, II арав хоногийн эхэн, III арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Хур тунадас: 10 дугаар сард нийт нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй байна. I арав хоногийн дунд, II арав хоногийн эхэн болон III арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно.

Салхи: I арав хоногийн дунд, II арав хоногийн эхэн болон III арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

2021-09-24 00:00:00