• 88676707
  • tseel_sum@yahoo.com
Нүдний ханиад гэж юу вэ

Нүдний ханиад гэж юу вэ

Үүнийг анагаах ухаанд “аденовирусын халдвар” гэж нэрлэдэг бөгөөд аденовирус хэмээх вирусээр үүсгэгддэг хүнээс хүнд дамжин амьсгалын зам, нүд, ходоод гэдэсний салстыг гэмтээж өвчлүүлдэг халдварт өвчин юм.

Хэрхэн халдварладаг вэ?

Агаар дуслаар дамждаг маш өндөр халдвартай өвчин юм. Халдвар авах дараах замууд байж болно.

-Халдвартай хүнтэй ойрхон байсан.

-Халдвартай хүнтэй алчуур, дэр цагаан хэрэглэл, саван сольсон

-Халдвартай хүн дэргэд нь ханиаж найтаасан

-Халдвартай хүнтэй гар барих, түүний хүрсэн эд зүйлд хүрсний дараа гараа угаалгүй нүдэндээ хүрэх, нухах

Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Аденовирусын халдварын үед нүд улайх, усархаг ялгадас гарах, нүд торж аргах, гэрлээс гялбах, чихний урд талын булчирхай эмзэглэлтэй байх нь энэ халдварын гол шинж тэмдэг юм. Мөн халуурах, толгой өвдөх, хоолой торох, гүйлгэж суулгах зэрэг бусад шинж тэмдгүүд ч илрэх боломжтой.

2024-04-23 14:45:48