• 88676707
  • tseel_sum@yahoo.com
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ойн баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдан нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй.

1992 онд шинэ Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” хэмээн хуульчилсан.

Тэр цагаас хойш нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хөгжлийнхөө 30 жилийн түүхийг ололт амжилт, алдаа, оноотой нь дэнсэлж байна.

Үе үеийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Хурлын төлөөлөгчид, нутгийн иргэддээ ойн баярын мэнд дэвшүүлье.

 

2022-11-18 00:00:00