• 88676707
  • tseel_sum@yahoo.com
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ(ЖСХ) ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН “ХҮНДЛЭЛ ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" УРИАТАЙГААР ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ.


Тус аян нь жил бүрийн 11 сарын 25-аас 12 сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос тус аянд нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, үйлсэд нэгдэн хамтдаа хичээж байгаа билээ.
Энэ жил ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон, эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй, мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх" зорилгын хүрээнд “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриатайгаар тэмдэглэн өрнүүлж байна.

2023-11-28 14:46:43