• 88676707
  • tseel_sum@yahoo.com
СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Түүнчлэн 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байх нь. Салхи өнөөдөртөө нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нийт нутгаар сэрүүн байх тул замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, цасан болон шороон шуурганы үед хурдтай явахгүй байхыг анхааруулъя. Мөн шуурга намдтал түр зогсох, нөмөр газар машинаа байрлуулах, асаасан гал, тамхиа гүйцэт унтраах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү

2024-04-25 00:00:00