• 88676707
  • tseel_sum@yahoo.com
Тулгар төрийн 2234, Ардын хувьсгалын 104, Цээл сум байгуулагдсаны 49 жилийн сумын баяр наадмын үндэсний бөхийн өсвөрийн 13 наснаас дээш хүүхдийн барилдаанд Завхан аймгийн харьяат Галзагдын Энхтамир түрүүлж, Төв аймгийн цээл сумын харьяат Батбаатарын Эрхэм

Тулгар төрийн 2234, Ардын хувьсгалын 104, Цээл сум байгуулагдсаны 49 жилийн сумын баяр наадмын үндэсний бөхийн өсвөрийн 13 наснаас дээш хүүхдийн барилдаанд Завхан аймгийн харьяат Галзагдын Энхтамир түрүүлж, Төв аймгийн цээл сумын харьяат Батбаатарын Эрхэмбаяр үзүүрлэж, Төв аймгийн Цээл сумын харьяат Гомбодоржийн Цогдорж, Улаанбаатар хотын харьяат Пүрэвсүрэнгийн Авидангэрэл нар шөвгөрлөө. / Ивээн тэтгэгч сумын аварга малчин Ш. Доржготов/

Өсвөрийн 10-12 насны ангилалад

Төв аймгийн Цээл сумын харьяат Хишигдоржийн Хаш-эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Цээл сумын харьяат Наранхүүгийн Төгөлдөр үзүүрлэж, Төв аймгийн цээл сумын харьяат Атарбаатарын Гарьдбаяр, Эрдэнэбаатарын Сайханбаяр нар шөвгөрлөө. / ивээн тэтгэгч Аймгийн аварга залуу малчин О. Отгонбаатар /

Өсвөрийн 7-9 насны ангилалд

Төв аймгийн Цээл сумын харьяат Өлзийдэлгэрийн Анарболд түрүүлж, Төв аймгийн Цээл сумын харьяат Батбаатарын Бумбаяр үзүүрлэж, Төв аймгийн Цээл сумын харьяат Батбаярын Буянэрдэнэ, Хүрэлбаатарын Билгүүн нар шөвгөрлөө. / Ивээн тэтгэгч аймгийн аварга залуу малчин О.Отгонбаатар /

2025-07-08 00:00:00