• 88676707
  • tseel_sum@yahoo.com
2025.09.03 ӨДӨР ЗАСАГ ДАРГААР БАТЛУУЛСАН УДИРДАМЖЫН ДАГУУ АЖЛЫН ХЭСЭГ ЦЭЭЛ СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ХҮНС, БАРААНЫ ДЭЛГҮҮР, ЦАЙНЫ ГАЗАР , ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ГАЛ ТОГООНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

Хяналт шалгалтын зорилго нь: Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Цээл суманд үйл ажиллагаа явуулж буй хүнс барааны дэлгүүр,төсөвт байгууллагын гал тогоо, цайны газруудад Монгол усын Хунсний тухай хууль, Хунсний бутээгдэхууний аюулгуй байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашийг хамгаалах тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, MNS 5021-1:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах мөн сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт хийх стандарчилал, техникийн зохицуулалт , тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж өгөх, хугацаат үүрэг даалгавар өгч ард иргэдэд хүнсний аюудгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршино.

Хяналт шалгалтаар тохирлын гэрчилгээний хугацаа дууссан 2 хүнсний дэлгүүр, шинээр тохирол хийлгэх 2 хүнсний дэлгүүр, 3 цайны газар , хадгалалтын горим алдагдаж хугацаа дууссан бүтээгдэхүүн зэрэг зөрчлүүдийг илрүүлж зөвлөмж өгч эргэн шалгах үүрэг өглөө.

2025-09-09 00:00:00