• 88676707
  • tseel_sum@yahoo.com
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан хуралдаж дараах 12 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан хуралдаж дараах 12 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд

1. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ үнэлэлт дүгнэлт өгөх.

2. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх тухай.

3. 2025 оны орон нутгийн төсвийн хагас жилийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг хэлэлцэх.

4. 2025 оны орон нутгийн тусгай сангуудын бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх мэдээллийг хэлэлцэх.

5. Сумын хилийн цэсийн маргааны тухай

6. Хүн амын эрүүл мэндийн асуудлаар баримталсан бодлого, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр Эрүүл мэндийн төв дээр хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай.

7. 2024-2025 оны Ерөнхий боловсролын сургууль, Золбоо цэцэрлэгийн хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан

8. Иргэний эрх ашиг хөндөгдсөн тухай

9. Орон нутгийн өмчит байрны ашиглалт, эзэмшлийн байдал, түрээсийн гэрээний хэрэгжилт, Орон нутгийн өмчит байрыг эзэмшиж ашиглах журмыг батлах, түрээсийн хувь хэмжээг тогтоох тухай.

10. Худалдан авах ажиллагааны тайлан, мэдээлэл сонсож, дүгнэлт, чиглэл өгөх

11. Бэлчээр ашиглалт, хамгаалалт, отор нүүдлийг зохицуулах журмын хэрэгжилт, өнжөөж, чөлөөлөх бүс нутгийн тухай

12. Сумын нутаг дэвсгэрт улсын чанартай хатуу хучилттай авто зам баригдаж байгаатай холбогдуулан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах тухай

2025-09-10 00:00:00