Цээл сумын иргэд сум, орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангагдаж орчин үеийн стандарт бүхий халуун усны газартай боллоо.
“Орон нутгийн хөгжлийн сан”-гийн санхүүжилтээр баригдсан “Tseel laundry” халуун усны газарт саун, хувцас угаалга, үсчин, кофе шоп зэрэг үйлчилгээнүүд нэг дор багтсан.
Барилгын ажлыг “Түвшинбат нэмж тогтоох” ХХК-ийн хамт олон чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, төлөвлөгөөт хугацаанд ашиглалтад хүлээлгэн өглөө.




