Засгийн газрын "Угийн бичиг хөтлөх журам" батлах тухай 2007 оны 257 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалт, 2024 оны уриан жилийн төлөвлөгөөнд тусгасаны дагуу угийн бичиг хөтөлдөг өрх, гэр бүлийн тоог нэмэгдүүлж "Удмаа мэдэж угийн бичгээ хөтөлцгөөе" аянг зарласан. Уг аяны хүрээнд угийн бичгээ хөтөлдөг гэр бүлийг алдаршуулах, бусад гэр бүлүүдийг угийн бичиг хөтлөхийг уриалан Оргилын 1 дүгээр багийн иргэн Ц.Бямбажавын гэр бүлийг онцолж байна.